👩 👩🦰 Өсвөр насны охидын сарын тэмдгийн онцлог :
Сарын мөчлөг гэж юу ? өвдөлттэй ирвэл ямар арга хэмжээ авах вэ ? хэрхэн даван туулах бэ ? тухай
Охидод бэлгийн бойжилт 9–12 насанд, хөвгүүдэд 10–13 насанд эхэлнэ. Бэлгийн бойжилт эхэлснээс 2–2.5 жилийн дараа охидод анхны сарын тэмдэг ирэх бөгөөд үүнийг менархе гэж нэрлэдэг.
Менархе гэдэг нь хэрэв бэлгийн харьцаанд орвол жирэмслэх боломжтой гэсэн үг юм. Охидод анхны сарын тэмдэг ихэнхдээ 11–14 насанд ирэх боловч цөөн тохиолдолд 9 наснаас өмнө эсвэл 15 наснаас хойш ирдэг. Хэрэв таны анхны сарын тэмдэг 15 нас хүрэхэд ирэхгүй бол эмчид хандах хэрэгтэй. Охидод анхны сарын тэмдэг ирсэн эхний 1 жилд 50 хувьд нь өндгөн эсийн гадагшлалтгүй мөчлөгтэй байдаг.
Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?
Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэл хоногийг мөчлөг гэнэ. Өсвөр насны охидод анхны сарын тэмдэг ирсний дараа эхний 1–2 жилд мөчлөг тогтворгүй байж болно. Энэ үед охидод сарын тэмдгийн мөчлөг 21–45 хоног байх нь хэвийн бөгөөд 3–7 хоног үргэлжилнэ.
Сарын тэмдэг их хэмжээтэй ирэх гэдэг ойлголт ? Их хэмжээ гэдэг нь субьектив ойлголт юм. Урьд нь их хэмжээ гэдгийг 80 мл буюу түүнээс дээш хэмжээний цус гарах, эсхүл нэг долоо хоногоос урт хугацаагаар сарын тэмдэг ирэхийг, эсхүл дээрх хоёр шинж тэмдэг хоёул илрэхийг их хэмжээ гэж үздэг байсан.
Харин орчин үед таны амьдралын чанарт нөлөөлж л байгаа бол ямар ч хэмжээгээр цус алдаж буйг үл харгалзан их хэмжээгээр ирж байна гэсэн ангилалд хамааруулж байна.
Сарын тэмдэг ихээр ирж буйг илтгэх бусад шинж тэмдгүүд:
Ариун цэврийн хэрэглэл, тампоноо 2 цаг тутам солих шаардлага гарах
2.5 см-ээс том хэмжээтэй нөж гарах
Орны дэвсгэр даавуу, эсхүл хувцас байнга нэвтрэх
2 өөр төрлийн ариун цэврийн хэрэглэлийг хослуулж хэрэглэх шаардлага гарах- тухайлбал тампон, ариун цэврийн дамск нэгэн зэрэг хэрэглэх
Миний сарын тэмдэг ямар учраас их хэмжээгээр ирээд байна вэ?
Сарын тэмдэг их хэмжээгээр ирэхэд нөлөөлдөг зөвхөн ганцхан шалтгаан гэж байхгүй. Стресс, хоолны дэглэм, амьдралын хэв маяг, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, өөр бусад эм бэлдмэл эдгээр бүгд таны сарын тэмдэгт нөлөөлдөг.Заримдаа сарын тэмдэг ямар ч шалтгаангүйгээр ихээр ирдэг. Харин зарим тохиолдолд илүү гүн шалтгаантай байдаг.
Xэзээ эмчид хандах вэ?
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
Сарын тэмдэг 8 хоногоос дээш үргэлжлэх
1–2 цаг тутамд тампон болон ариун цэврийн хэрэгсэл нэвтрэх
Шөнө ариун цэврийн хэрэгсэл болон тампоныг цус их гарч байгаагаас солих
Цустай хамт гарч буй нөжний хэмжээ 2.5 см-ээс их хэмжээтэй байх
Сарын тэмдгийн мөчлөг хооронд цус гарах
Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмсэн байж магадгүй гэж бодож байгаа бол эмчид үзүүлээрэй.Цус алдалт удаан үргэлжлэх нь төмөр дутагдлын цус багадалтанд хүргэнэ. Төмөр дутагдлын цус багадалтын үед дараах шинжүүд илэрнэ.
Бие сулрах, идэвхгүй байх
Амархан ядрах
Толгой өвдөх
Дасгал хийх болон ачааллын үед амьсгаадах
Зүрх дэлсэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ
Ямар үед яаралтай эмнэлэгт очих вэ?
Хэрэв 2 цагийн хугацаанд 4 түүнээс олон удаа ариун цэврийн хэрэгсэл эсвэл тампон соливол яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь хэвийн үү?
Өсвөр насны охидод сарын тэмдэг ирэхийн өмнөхөн эсвэл ирж байгаа үед хэвлийн доод хэсгээр базлах, ууц нуруу болон гуя руу чилж өвдөх шинж илэрч болно. Цөөн тохиолдолд энэ нь ямар 1 эмгэгтэй холбоотой байж болно.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед яах вэ?
Бүлээн жин тавих
Бүлээн шүршүүрт орох
Үрэвслийн эсрэг өвчин намдаах эм болох ибупрофен эсвэл напроксеныг зааврын дагуу хэрэглэж болно. Өвчин намдаах эмийг сарын тэмдэг ирэх үед эхэлж 2–3 хоног хэрэглэнэ. Хэрэв 20 нас хүрээгүй бол аспириныг өвчин намдаах зорилгоор хэрэглэхгүй.Сарын тэмдэг ирэхээс өмнө эсвэл дууссаны дараа өвдөлттэй байх, өвчин намдаах эмэнд намдахгүй байх, өвдөлт хүчтэй бол эмчид хандах хэрэгтэй шүү .
Дараагийн тэмдэглэлээр сарын тэмдэг шинжих үү сэдвээр хөтлөх болно.
Баярлалаа
Хүндэтгэсэн Д.Нарантуяа